Өвлөөс хаврын улиралд шилжихэд хүний биеийн дархлаа унаж, эрдэс амин дэмээ алддаг. Тиймээс нэмэлт витамин хэрэглэж, хоол хүнсээрээ дархлаагаа дэмжих хэрэгтэй юм.
Хурц үнэртэй хүнс

Хурц үнэртэй хүнсний бүтээгдэхүүн дархлаа дэмждэг аж. Тухайлбал, хүн орхоодой, сармис, цагаан гаа, цитрусын төрлийн жимс зэрэг нь амин дэмээр баялаг бөгөөд дархлаа нэмэгдүүлэх “шидтэй” аж.
Наран цэцгийн үр

Наранцэцгийн үр нь фосфор, манги, витамин b-6, E зэрэг олон төрлийн витаминаар баялаг. Түүнчлэн бодисын солилцооны хэвийн үйл ажиллагааг хангаж, цусны эргэлтийг сайжруулдаг.
Витамин С

Витамин C нь цусны цагаан эсийг нэмэгдүүлж, дархлааг сайжруулдаг.. Тиймээс өдөр тутамдаа С аминдэм ихтэй цитрусын төрлийн жимснүүдийг хэрэглэх шаардлагатай юм. Тухайлбал, жүрж, мандарин, нимбэг, лайм зэрэг жимсэнд С витамин их хэмжээтэй агуулагддаг.
Пробиотик буюу ашигтай бактери нь амин дэм антиоксидантаар баялаг. Түүнчлэн дархлааны эсийн 70 хувь нь ходоодонд агуулагдах тул ашигтай бактериа тэнцвэржүүлснээр өвчин үүсгэгч бичил организмыг эсэргүүцэх чадвартай болдог. Тиймээс ашигтай бактеритай тараг хэрэглээрэй. Түүнчлэн тараг нь Д аминдэмээр баялаг.
Навчит ногоо

Хаврын улиралд олон төрлийн навчит ногоогоор хоолны цэсээ баяжуулах нь тустай. Навчит ногоо нь төмөр, кальциар баялаг бөгөөд К аминдэм бета-каротин, антиоксидант зэрэг олон төрлийн ашигтай амин дэмийг агуулдаг.
Тухайлбал, бууцай нь С витамин төдийгүй олон тооны антиоксидант, бета каротиноор баялаг тул бидний дархлааны тогтолцооны халдвараас хамгаалах чадварыг нэмэгдүүлдэг.