
"Ever Given" чингэлэг тээвэрлэгч хөлөг онгоц гуравдугаар сарын 23-нд Суэцийн сувгийн 151-р км-т хайргадаж, дэлхийн хамгийн гол усанд замд түгжрэл үүсээд байна.Уг хөлөг онгоц 400 метрийн урттай, 59 метр өргөн, 224 мянга орчим тоннын даацтай. Ази, Европыг холбодог сувгийн хөдөлгөөн хаагдсаны улмаас дэлхийн эдийн засагт өдөрт 10 тэрбум орчим ам.долларын хохирол учирч байгаа аж.
Хөлгийг чирэгч онгоцнуудаар татан гаргах бүх оролдлого бүтэлгүйтвэл мягмар гарагаас ачааг нь буулгаж эхэлнэ гэж Египетийн ерөнхийлөгчийн далайн боомтуудын асуудал хариуцсан зөвлөх Мохаб Мамиш мэдэгджээ.
Суэцийн сувагт гацсан хөлөг











