ФОТО: Австралийн үер

Австралид сүүлийн 60 жил тохиогоогүй хүчтэй аадар бороо үргэлжлэн орж, үерийн гамшиг нүүрлээд буй. Порт-Маккуори хотын ойролцоох  эрэг орчимд сүүлийн 6 өдөрт 900 мм хур тунадас оржээ. Одоогоор Порт-Маккуори, Тари, Кемпси хотуудаас 15 мянган хүнийг нүүлгэн шилжүүлсэн бол Сидней хотын баруун бүсээс 3 мянган хүнийг нүүлгэн шилжүүлсэн байна. 

Шинэ Өмнөд Уэльс мужийн хойд эрэг, Сидней хотын баруун хойд хэсэгт нийтийн тээврийн хөдөлгөөнийг хязгаарлаж, гатлага онгоцны үйлчилгээг зогсоожээ. Түүнчлэн гуч гаруй авто зам болон Хоксбери голын гүүрний хөдөлгөөнийг хааж, 130 гаруй дунд сургуулийн үйл ажиллагааг зогсоожээ. 

Цаг агаарын таагүй нөхцөл байдал пүрэв гарагт хүртэл үргэлжилж магадгүй байна. 


Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)