Бид ихэвчлэн төлөвлөсөн ажил, товлосон үүргээ гүйцэтгэсний дараа л тархи, биеэ амраахаар буйдан дээр тухалдаг. Гэхдээ ажиллахаасаа өмнө амарч, хөгжилдөх нь ажлаа гүйцэтгэсний дараа амарч, зугаалахаас илүү үр дүнтэй байдаг аж. Энэ талаарх судалгааг Psychological Science сэтгүүл дурджээ.
Тус судалгаанд Чикагогийн их сургуулийн 259 оюутныг хамруулсан бөгөөд тэдэнд шалгалтад орохын өмнө спа үйлчилгээ авах, шалгалтаа өгсний дараа алжаал тайлах хоёр сонголт олгосон байна.

Улмаар зарим нь эхэлж шалгалтаа өгөхийг илүүд үзсэн бол үлдсэн хэсэг нь шалгалтад орохоосоо өмнө алжаалаа тайлахыг чухалчилжээ.
Туршилтын үр дүнд шалгалт өгөхийн өмнө алжаалаа тайлсан оюутнууд шалгалтаа өгч дуусаад спа танхимаар үйлчлүүлсэн оюутнуудтай ижил үр дүнтэй шалгагдсан байжээ.
Харин шалгалтад удаан хугацаанд бэлдэж, амарч, алжаал тайлах цагаа хойш тавьсан хүмүүсийн стрессийн түвшин өндөр байжээ. Тэд шалгалтад орсны дараа амарч, зугаалсан ч шалгалтаасаа өмнө алжаасан хүмүүсийн сэтгэл ханамжийг гүйцэх хэмжээнд байж чадаагүй байна.