Үндэсний ардчилсан хувьсгалын 100 жилийн ой, “Монгол цэргийн өдөр”-ийг тохиолдуулан ТЕГ-ын Тусгай архив, Монголын Үндэсний Музей, Стратеги академи хамтран “БНМАУ-ын Ерөнхий сайд, шалгарсан баатар, маршал Х.Чойбалсан” тусгай үзэсгэлэнг зохион байгуулж байгаа аж.  Үзэсгэлэнд Маршал Х.Чойбалсангийн хэрэглэж байсан дүрэмт хувцас, бичгийн хэрэглэл, шатар, эмээл зэрэг 60 гаруй ховор үзмэр, 30 гаруй гэрэл зургийг Тусгай архив, Үндэсний музейн сан хөмрөгөөс дэлгэн үзүүлэх юм. Тус үзэсгэлэнг гуравдугаар сарын 18-наас эхлэн дөрөвдүгээр сарын 11-ний өдөр хүртэл Монголын Үндэсний Музейн Түр үзэсгэлэнгийн танхимд нийтэд үнэ төлбөргүй толилуулна.

БНМАУ-ын Ерөнхий сайд, шалгарсан баатар, маршал Х.Чойбалсан