Барималч Гюнтер фон Хагенсийн "Хүний бие" нэртэй анатомийн үзэсгэлэн Москва хотод нээгдлээ. Энд тавигдсан үзмэрүүд нь хүний анатомийг бодит хэмжээ, дүрслэлээр нь хуванцараар бүтээжээ. Дэлхийн 20 гаруй улсаар аялсан үзэсгэлэн Орос улсад тавигдсан хэд хоногийн турш олон нийтийн эсрэгүүцэлтэй нүүр тулж байв. Зарим олон нийтийн байгууллага, улс төрчид, соёлын зүтгэлтнүүд үзэсгэлэнг хаахыг шаардаж байхад нөгөө хэсэг нь тшинжлэх ухаан, боловсролын ач холбогдлыг нь онцолж байсан ажээ.
Үзмэрийн гэрэл зургууд танд эвгүй сэтгэгдэл төрүүлж магадгүйг анхаарна уу. Мөн бага насны хүүхэд бүү үзүүлээрэй.
"Хүний бие" анатомийн үзэсгэлэн







