Ажлын цагаар "дуг хийх" нь эрч хүч сэлбэж, бүтээмж нэмэгдүүлдэг

Ажлын цагаар унтах нь хөдөлмөрийн бүтээмжийг нэмэгдүүлж, эрч хүч сэлбэдэг байна. 

Энэ талаар Сэтгэл судлалын профессор, "Take a Nap! Change Your Life" номын зохиолч Сара Медник дурджээ. Тодруулбал, өдрийн цагаар 20-60 минут унтаж амрах нь ажлын бүтээмж нэмэгдүүлдэг бөгөөд ой тогтоолт сайжруулж, мэдээлэл хүлээн авах чадварыг дээшлүүлдэг гэж мэдэгдсэн байна. 

Мөн Лос-Анжелес дахь Калифорнийн их сургуулийн нойр судлалын төвийн захирал, сэтгэцийн анагаах ухааны профессор Жером Сигел өдрийн унтлага нь соргог байдлыг нэмэгдүүлдэг болохыг онцолжээ. Гэхдээ шөнө 7-8 цаг унтсан тохиолдолд л хүний бие, тархи хангалттай амарч чаддаг болохыг ч дурджээ. 

Хүмүүс ихэвчлэн 13-16 цагийн хооронд буюу цайны цагийн үеэр хамгийн их нойрмоглоз, нозоордог нь судалгаагаар батлагдсан байна. Энэ хугацаанд бага зэрэг унтаад сэрэхэд үлсэн хугацаанд нь үр бүтээмжтэй ажилладаг аж. Харин нозоорсон хэвээр байвал бүтэн өдрийг ширээний цаана, дэмий сууж өнгөрөөхөд хүрнэ. 

Гэхдээ урт хугацаагаар унтах нь зохимжгүй бөгөөд таны биеийг улам нозооруулдаг. Түүнчлэн гүн нойрноос сэрэхэд бүр ч хэцүү байх болно. Тиймээс 10-20 минут амрахад л хангалттай болохыг эрдэмтэд зөвлөсөн байна. 


Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)