Токио-Улаанбаатар чиглэлийн тусгай үүргийн онгоц өнөөдөр 20.25 цагт газардах хуваарьтай байна. Уг онгоцоор 146 иргэн эх орондоо ирэх бөгөөд Японоос 94, АНУ-аас 40, Австралиас тав, Өмнөд Суданаас дөрөв, Папуа Шинэ Гвинейгээс хоёр, Малайзаас нэг иргэн ирэх юм.
Эдгээр иргэдийг Парк, Би жи, Альфа зочид буудалд тусгаарлах аж.