Аз жаргалыг тань үгүй хийдэг 12 зуршил

Аз жаргалыг бий болгохын тулд бид бүгдээрээ тэмүүлдэг, тэмцдэг. Амьдрал маш богино, асуудал бэрхшээл тулгарахад үүнийг бид зовлон гэж итгэдэг. Зуршил бидний амьдралд маш чухал нөлөө үзүүлдэг гэдгийг хүн бүр мэддэг. Тодруулбал, зуршил аз жаргалд шууд нөлөөлдөг.

Бодит сэтгэл гутрал болоод тэвчихийн аргагүй зовлон хоёр хоорондоо маш том ялгаатай. Сэтгэл гутрал гэдэг нь тархин дахь химийн тэнцвэргүй байдал бол зовлон гэдэг нь хандлага юм.

Таны аз жаргалгүй, зовлонтой байгаагийн шалтгаан болдог 12 зуршлаас сэргийлээрэй.

1. ГОМДОЛЛОГЧ

Аз жаргалтай, амжилттай хүмүүс гомдолдоггүй. Нөгөө талаас гомдоллогчид хамгийн аз жаргалтай байлаа ч сөрөг зүйлсийн талаар хэлдэг. Бид бүгд л өөр өөр нөхцөл байдал, хувь заяатай. Гэхдээ эцсийн эцэст эдгээр хувь заяа бол биднийх. Эцэст нь хэлэхэд гомдохоо болиод асуудлын шийдлийг хай.

2. БУСДЫН БӨГӨӨД ӨӨРИЙНХӨӨ ХУВЬД ЧУХАЛ БАЙ

Өөртэйгөө хэрхэн ярилцаж, өөрийгөө дүрслэх вэ? Өөрийгөө үнэлнэ гэдэг аз жаргалын чухал бүрэлдэхүүн хэсэг. Гаргасан алдаагаа ойлгож, хүлээн зөвшөөрч, сөрөг зүйлстэй холболгүйгээр түүнээсээ үлгэр дууриалал авах хэрэгтэй. Цаашилбал, бүх хүн цор ганц бие хүн гэдгийг ойлгож шүүмжлэхгүй байхыг зөвлөе.

3. УТГА УЧИРГҮЙ АМЬДРАЛ

Бид хамгийн сүүлийн үеийн машин, технологи, эсвэл зээлийн картын зар сурталчилгаагаар байнга бөмбөгдүүлдэг материаллаг нийгэмд амьдарч байна. Шинэ бүтээгдэхүүн худалдан авахад сэтгэл санаа дээшилдэг ч энэ мөнхөд үргэлжлэхгүй. Харин үүний оронд унших, үзэх, бичих, дасгал хийх гэх ямар ч зардалгүй сэтгэл ханамж авчирдаг зүйлсийг хий.

4. СӨРӨГ ДОНТОЛТ

Ихэнх зүйлс хүлээцтэй, тайван байдалд сайн байдаг. Бидний амьдралын анхаарлын төвд байгаад ирэхээрээ асуудал болж хувирдаг. Харамсалтай нь олон сайн хүмүүс донтуулагч зуршил ялангуяа согтууруулах ундаа мансууруулах бодис зэргээс болж амьдралаа төгсгөж байна. Өөрийнхөө дур сонирхлоо олж, түүндээ амьдраарай.

5. ӨНГӨРСӨНДӨӨ ХАРАМСАХ

Харамсах гэдэг ямар ч хэрэггүй зүйл биш ч гэлээ маш хор хөнөөлтэй байж болно. Архаг стресс, сэтгэл гутрал нь өнгөрсөнд хийсэн шийдвэрийн талаарх сөрөг бодлоос үүддэг гэдгийг баталсан судалгаа байдаг.

Харамслаа даван туулах 4 аргыг СЭТГЭЛ СУДЛАЛЫН судалгааны баталж, зөвлөснөөр танд хүргэж байна:

Алдаандаа харамсах биш, түүнээс суралц.

Нэгэнт өнгөрчихсөн зүйлсийг юу ч өөрчилж чадахгүй учир зүгээр л урагшаа алх.

Амлаагүй зүйлсийнхээ төлөө өөрийгөө буруутгах хэрэггүй.

Илүү эерэг нөхцөл байдлыг бий болго.

6. ИРЭЭДҮЙН ТАЛААР САНАА ЗОВНИХ

Бидний ирээдүйд юу хүлээж буй талаар бид маш их зүйл ярьдаг. Ирээдүйг хэн ч урьдчилан таах боломжгүй. Харин бидний одоодоо хийж чадах зүйл бол өөрт байгаа авьяас, чадвараа бүрэн дайчилж, аз жаргалтай амьдрах бүрэн боломжийг бий болгох юм. ОДООДОО АМЬДАР. Өмнөө гарч ирэх зовлон бэрхшээлтэй нүүр тулж, тэднийг устга. Амьдрал сайхан зүйлсээр дүүрэн учир тэднийг мэдэрч аз жаргалтай бай.

7. АЙДСААР ӨӨРИЙГӨӨ УДИРДУУЛАХ 

Айдас бол зовлонгийн хаалга. Үүнийг ойлгохын тулд бид одоодоо буцаж очих хэрэгтэй. Энгийнээр хэлэхэд, амьдралаа үрэх үл мэдэгдэх айдсыг хүлээн зөвшөөрч болохгүй. Бид сөрөг бодол биш. Бид айдас, санаа зовнил, уур уцаар, хэн нэгний сөрөг бодлын ямар нэгэн процесс ч биш.

8. ЗОРИЛГО БА МӨРӨӨДЛӨӨСӨӨ УХРАХ 

Энэ нь ажиллах, идэх, унтах, магадгүй зарим өдөр амраад хөгжилтэй байх амьдралын тогтсон хэв маягт аваачиж чадах харьцангуй хялбар зүйл юм. Гэхдээ бидний авьяас чадвар, хүсэл сонирхол эерэг бөгөөд биет зорилгод чиглээгүй бол бид ухамсарлаж чадахгүй зорилгоосоо ухрах болно. Зорилго болон мөрөөдөлдөө амьдрах хамгийн хэцүү хэсэг бол анхны алхмаа хийх.Төлөвлөгөөгөө гаргах нь эхний алхам юм. Дараа нь маш олон боломжийг харж чадна.

9. ХОВ ЖИВ ЯРИХ 

Хэн нэгний талаар сөрөг зүйлс ярих нь аз жаргалгүй байдлыг дэмждэг. Аз жаргалтай, өөртөө итгэлтэй хүн яагаад ямар ч хэрэггүй зүйлд оролцоно гэж? Мэдээж тэд тэгэхгүй.

10. АТААРХАХ 

Бусад сөрөг сэтгэл хөдлөлийн нэгэн адил, дайсагнал бидний нуруун дээр шаардлагагүй хүнд ачаа болдог.  Бид бусад хүмүүсийн сөрөг зангийн гэрч байдаг бөгөөд үүний үр дүнд тэднийг уурлуулж чаддаг. Гэхдээ энэ тэдний мунхаг зангийн тухай биш харин таны аз жаргалын тухай юм шүү. УУЧИЛ, МАРТ, ҮЛ ТОО. Тэгээд өөрийнхөө амьдралаар амьдар.

11. БУРУУ ХООЛЛОХ 

Шим тэжээлгүй хоол хүнс хэрэглэснээр сэтгэл ханамжийг үгүй хийдэг. Буруу хооллосноор эрүүл мэнд муудах, жин нэмэх, сэтгэл гутрах, бүтээмж буурах, эрч хүч дутагдах зэрэг урт хугацааны мэдрэмжид нөлөөлдөг. Зөв хоолло, сайхан харагд, сайхныг мэдэр.

12. АСУУДЛАА ТОМРУУЛАХ 

Бид бухимдсан, сэтгэл дундуур мэдрэмжийг авсан үедээ анхны хариу үйлдэл нь бүхий л сэтгэл санаагаа унагаадаг. Өөрөөр хэлбэл, бүхий л зүйлд сэтгэл гутардаг, түүнийгээ тараачихдаг. Харин бүх асуудлыг хүндрүүлэхийн оронд, асуудлыг бодитоор эргэн харж, шийдэл дээр төвлөр.

 

 


Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (2)

  1. БИД бизнес, хувийн ЗОРИЛГУУД @ 2% -ийн хүүтэй зээл санал болгож байна одоо: Нэр: Шаардлагатай хэмжээ: Үргэлжлэх хугацаа: Улс: зорилго: Гар утасны дугаар: Эсвэл бидэнд дараах хаягаар бичнэ үү: christloanfunds@gmail.com

    0 0 Хариу бичих
  2. Дээрхи 12 зүйл дээр нэг зүйл нэммээр санагдлаа. Учир нь энэ зүйл шинжлэх ухаанаар нотлогдсон бөгөөд сэтгэцийн өвчлөлийн гол шалтгаануудын нэг нь байдаг, энэ нь архины донтол юм. Архины донтол нь сэтгэл гутралтанд хамгийн их нөлөөлдөгийг эрдэмтэд судалгаагаар нотолсон байдаг.

    0 0 Хариу бичих