Хаврын улиралд дархлаагаа дэмжих хялбар арга

Хоолондоо анхаарч, амин дэм хэрэглэ

Шим тэжээлийн дутагдалд орсон хүмүүс өвчин, эмгэгт нэрвэгдэх магадлал өндөр. Тиймээс эрүүл дархлааны системтэй байхын тулд бие организмыг чанартай шим тэжээлээр тэтгэх шаардлагатай. Түүнчлэн биед шаардлагатай амин дэм хэрэглэх нь дархлаа дэмжих нэг арга юм.

Нойрыг юугаар ч битгий соль

Дутуу нойртой явснаар бие организм бүрэн гүйцэд эрч хүчээ сэлбэж чадалгүй ядарч сульдан, өвдөх эрсдэлтэй. Харин сайн унтаж амрах үед гаднын биетэй тэмцдэг дархлааны эс ялгардаг болохыг эрдэмтэд тогтоожээ. Тиймээс өдөрт 7-8 цаг унтаж амрах хэрэгтэй.

Тогтмол дасгал хөдөлгөөн хийгээрэй

Дасгал хийснээр бодисын солилцоо, зүрх судасны үйл ажиллагаа сайжирч дархлаа дэмжигддэг. Мөн зохистой хэмжээнд дасгал хөдөлгөөн хийснээр нян, вирустэй тэмцдэг цагаан эсийн тоо нэмэгддэг байна.

Тайван байх

Сэтгэл санаа тогтворгүй болж, стресст автахад ходоод хямарч, зүрх судас өвчилдөг. Түүнчлэн стресст орсноор кортизол (стрессийн даавар) ялгардаг байна. Харин чин сэтгэлээсээ инээхэд стрессийн гормон кортизолыг багасгаж, "аз жаргалын" гормон ялгардаг байна.  


Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (1)

  1. ВАМ НУЖЕН СРОЧНЫЙ КРЕДИТ СЕГОДНЯ ИЛИ ВАМ НУЖЕН КРЕДИТ, ЧТОБЫ НАЧАТЬ КОМПАНИЮ С 2% ПРОЦЕНТНОЙ СТАВКОЙ ДЛЯ БИЗНЕСА И ЧАСТНЫХ ЦЕНТРОВ ЦЕЛИ? ЕСЛИ ТАК: Заполните и верните Имя: === Требуемая сумма: === Продолжительность: == страна == Назначение: === Номер мобильного телефона: === ID: === Свяжитесь с нами для получения более подробной информации christloanfunds@gmail.com

    0 0 Хариу бичих