Зэсийн үнэ ойрын хугацаанд тонн нь 10 мянган ам.доллар хүрнэ гэж “Citigroup”-ийн шинжээчид тооцоолсоныг Bloomberg мэдээлжээ. Лондоны Металлын биржид зэсийн фьючерс үнэ өсч тонн нь 9097 ам.доллар болсон байна. Зэсгийн үнэ Ковид19 дэлхий нийтээр хурдацтай тархаж байсан өнгөрсөн оны гуравдугаар сард доод хэмжээнд хүртлээ унаж одоогийн ханшнаас хоёр дахин бага үнэтэй болсон юм. Тэгвэл дэлхийн эдийн засаг сэргэж буй энэ үед зэсийн үнэ өсссөөр байгаа бөгөөд удахгүй 10 мянган ам.долларыг давна гэдэгт шинжээчид итгэлтэй байгаа аж. Хэрэв шинжээчдийн тооцоолол батлагдвал зэсийн үнэ түүхэнд байгаагүй дээд түвшинд хүрэх юм.
Зэсийн үнэ өсч байгаа шалтгаан нь улс орнууд эдийн засгаа дэмжих нэмэлт төсөв баталсан, цахилгаан авто машины үйлдвэрлэл нэмэгдсэнтэй холбоотойгоор эрэлт ихсэж, нийлүүлэлт буурсантай холбоотой гэнэ.