“Huawei” компани ухаалаг утасны үйлдвэрлэлээ багасгана

Хятадын “Huawei” компани 2021 онд үйлдвэрлэх ухаалаг гар утасныхаа эд ангийн захиалгын хэмжээг 60 хувиар бууруулахаар болжээ. 

АНУ-ын Засгийн газраас тус улсын үйлдвэрлэгчидтэй хамтран ажиллах боломжийг нь хязгаарласнаас хойш буюу 2019 оноос хойш “Huawei” компанийн үйлдвэрлэлд бэрхшээл тулгарч буй. 2020 онд “Huawei”-д тавьсан хоригийг өргөжүүлсэн нь зарим чухал чипийг худалдаж авах боломжгүй болгожээ.

Өнгөрсөн онд тус компани 189 сая ухаалаг гар утас худалдаанд гаргасан юм. 

 

 

 


Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)