Өнөөдрөөс хүнсний дэлгүүр 07:00 цагаас 00:00 цаг хүртэл ажиллана

Өнөөдөр буюу хоёрдугаар сарын 23-ны өдрөөс эхлэн аж ахуйн нэгжүүдийн 95 хувь нь үйл ажиллагаагаа тодорхой шаардлага, журмын хүрээнд эхлүүлэхээр болоод буй.

Тэгвэл энэ хугацаанд худалдаа үйлчилгээний газруудын ажиллах цагийн хуваарь 07:00-оос 00:00 цаг хүртэл байна гэдгийг Нийслэлийн Захирагчийн ажлын албанаас мэдээллээ.

Засгийн газраас халдвар тархалтын шаталсан түвшинг өнгөөр тогтоож, тухайн үед авах арга хэмжээний талаар мэдээлсэн. Уг зэрэглэлийн дагуу худалдаа, үйлчилгээний байгууллагын ажиллах цагийн хуваарийг

1-р зэрэг буюу ногоон бүс болсон тохиолдолд хэвийн горимоор
2-р зэрэг буюу шар - өдөр тутмын бэлэн байдлын зэрэгт шилжсэн тохиолдол 07:00-00:00 цаг хүртэл
3-р зэрэг буюу улбар шар – өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжсэн тохиолдолд 07:00-22:00 цаг хүртэл
4-р зэрэг буюу бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжсэн тохиолдолд 07:00-21:00 цаг хүртэл ажиллахаар журамласан байна.

Хоёрдугаар сарын 23-ны өдрөөс нийслэлд өдөр тутмын бэлэн байдлын зэрэг буюу хоёрдугаар зэрэгт шилжиж байгаа юм. 


Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (1)

  1. goe

    0 0 Хариу бичих