Жонс Хопкинсийн их сургуулийн мэдээлснээр АНУ-д коронавируст халдвараар нас барагсдын тоо 500 мянгад хүрсэн байна. Ерөнхийлөгч Жо Байден даваа гарагийн орой Цагаан ордны гадна талбайд амиа алдагсдын дурсгалыг хүндэтгэх ёслолд оролцож үг хэллээ. Тэрээр улс төрийн зөрчилдөөнөөс үүдсэн нийгмийн хуваагдмал байдлыг даван туулахыг эх орон нэгтнүүддээ уриалав. "Бид цар тахалтай нэг хүн шиг хамтдаа тэмцэх ёстой. Энэ бол энэ вирусийг устгах цорын ганц арга зам юм" гэж Байден хэлээд хожим улс орноо хэрхэн унаж доройтсоноор биш харин хэцүү бэрхийг даван туулж хүчирхэгжиж чадсан тухай түүхийг бүтээхэд дэмжиж хамтрахыг хүслээ.
Сүүлийн мэдээллээр тус улсад нийт 28,174,133 хүн халдвар авсан нь дэлхийн хэмжээнд тэргүүлэх үзүүлэлт болжээ.