Ойрын хоногуудад ихэнх нутгаар хүйтний эрч суларна

2021 оны 02 дугаар сарын 23-ны 08 цагаас 20 цаг хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ:

Ихэнх нутгаар солигдмол үүлтэй. Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Орхон-Сэлэнгийн саваар ялимгүй цас орно. Бусад нутгаар цас орохгүй. Салхи ихэнх нутгаар баруунаас секундэд 6-11 метр, зарим газраар секундэд 14-16 метр хүрч ширүүсч шороон шуурга шуурна. Увс нуур болон Дархадын хотгор, Завхан голын эх, Идэр, Тэс, Халх голын хөндийгөөр 11-16 градус, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Орхон, Сэлэнгэ, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз голын хөндийгөөр 7-12 градус хүйтэн, Их нууруудын хотгор, Хангайн нурууны өвөр бэл болон цас багатай, энгэр ээвэр газраар 3 градус дулаанаас 2 градус хүйтэн, говийн бүс нутгийн баруун өмнөд хэсгээр 4-9 градус дулаан, бусад нутгаар 2-7 градус хүйтэн байна.

УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Үүлшинэ. Цас орохгүй. Салхи баруунаас секундэд 6-11 метр. 2-4 градус хүйтэн байна.

БАГАНУУР ОРЧМООР: Үүлшинэ. Цас орохгүй. Салхи баруунаас секундэд 6-11 метр. 2-4 градус хүйтэн байна.

ТЭРЭЛЖ ОРЧМООР:   Үүлшинэ. Цас орохгүй. Салхи баруунаас секундэд 6-11 метр. 2-4 градус хүйтэн байна.


Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)