Огайо мужийн оршин суугч Делл Холл 46 хоногийн турш шар айраг хэрэглэн бусад хоол хүнсээс татгалзах дэглэм санал болгожээ. Хоёр жилийн өмнө тэрээр ийм дэглэмээр амжилттай жин хасаж байсан гэнэ.

"Миний турах дэглэмд зөвхөн шар айраг, ус, хар кофе, ургамлын гаралтай цай орно. Би өдөрт гурваас таван шил шар айраг л уудаг. Гэхдээ тогтмол биш. Хүмүүс өдөр бүр нэг зүйлийг иддэггүй. Тиймээс би өдөр бүр нэг зүйлийг уухгүй нь лавтай ”гэж Холл хэлжээ. Мөн энэ мацаг барилтаараа нийгмийн сүлжээнд 10 мянган доллар цуглуулж цар тахалд нэрвэгдсэн орон нутгийн уушийн газруудаа дэмжинэ гэлээ.