Маргааш буюу хоёрдугаар сарын 23-ны өдөр хөл хориог сулруулсан ч иргэдийн орон нутаг руу зорчих, нийслэл рүү орж ирэх хөдөлгөөнийг гуравдугаар сарын 1-нийг хүртэл хязгаарлана гэж УОК-ын хэвлэлийн төлөөлөгч Ц.Ганзориг мэдээллээ. Зөвхөн хүндэтгэх шалтгаантай иргэд л зорчино гэв.
Учир нь нийслэлийн нийт өрхийг хамарсан "Нэг хаалга-Нэг шинжилгээ”-ний бүрэн зураглал энэ сарын 23-24-нд гарах ба нууц үеийн хугацааг долоо хоногоор тооцоход хөдөлгөөнийг гуравдугаар сарын 1-нийг хүртэл хорих шаардлагатай болоод байна гэсэн юм.