Time сэтгүүл дэлхийн хамгийн нөлөөтэй хүмүүсийн топ-100 жагсаалт гарган түүндээ нэртэй оддыг багтаажээ. Урлагийн оддын жагсаалтыг дуучин Дуа Липа тэргүүлж, сэтгүүлийн нүүр хуудсыг чимлээ. Уламжлалын дагуу жагсаалтад багтагчдын талаар мэргэжил нэгтнүүдээр нь эссэ бичүүлжээ. Дуа Липагийн тухай дуучин Кайли Миноуг бичиж залуу уран бүтээлчийг "Поп-үлэмж биетэн" хэмээн нэрлэжээ.