МАН өнгөрсөн нэгдүгээр сарын 10-нд Бага хурлаа цахимаар хуралдуулсан. Тус хурлаар намынхаа ээлжит 30 дугаар Их хурлыг зарлан хуралдуулах тов, Их хурлын төлөөлөгчдийг сонгох, МАН-ын Удирдах зөвлөлийн тайлан илтгэлийг сонсох гэсэн гурван асуудлыг хэлэлцсэн юм. Улмаар МАН-ын Их хурлыг ирэх гуравдугаар сарын 1 буюу Монгол Улсад улс төрийн нам байгуулагдсаны 100 жилийн ойн өдөр хийхээр товлоод байсан юм. Гэвч цаг үеийн нөхцөл байдалтай холбогдуулан МАН Их хурлаа тодорхой бус хугацаагааар хойшлуулахаар болжээ.