Ковид19: Өнгөрсөн нэг хоногт 55 хүнээс халдвар илэрлээ

Коронавируст халдварын нөхцөл байдлын талаар уламжлал ёсоор 11,00 цагийн хэвлэлийн бага хурал боллоо. Энэ үеэр ХӨСҮТ-ийн Тандалт судалгааны албаны дарга А.Амбасэлмаа "Хоёрдугаар сарын 21-нд нийт 36903 хүнд шинжилгээ хийхэд 55 хүнээс коронавирус илэрлээ. Үүний 24  тохиолдол нь "Нэг хаалга-нэг шинжилгээ"-гээр илэрсэн. Үүнээс 9 нь анхны шинжилгээгээр, 15 нь батлагдсан тохиолдлын хавьтал байна. "Нэг хаалга-нэг шинжилгээ"-гээр илэрсэн нийт 102 тохиолдлын 50 нь анхны тохиолдлууд, 52 нь батлагдсан хүмүүсийн хавьтал байгаа юм. Бусад тохиолдол нь голомтод халдвараас батлагдсан тохиолдлуудын ойрын хавьтлын анхны болон давтан шинжилгээгээр илэрсэн байна. Улаанбаатар хотын хэмжээнд нэмж халдвар бүртгэгдээгүй. голомтлон тархсан халдварын тохиолдол 2693 тохиолдол бүртгэгдсэн.  Сүүлийн 24 цагийн хугацаанд 47  хүн эдгэрч эмнэлгээс гарсан.  Улсын хэмжээнд нийт 2693 тохиолдол батлагдсанаас 1933 нь буюу 78,3 хувь нь эдгэрсэн байна. 

Одоогоор нийт 745 хүн эмчлүүлж байгаагаас нэг хүний биеийн байдал маш хүнд 2 байна.

Батлагдсан тохиолдлын байршлыг танилцуулбал:

БГД-т 5,

БЗД-т 8,

СБД-т 3,

СХД-т 13

ХУД-т 17,

ЧД-т 7 хүнээс халдвар илэрсэн" гэлээ. 

 


Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)