УИХ-ын гишүүд "Авлигын эсрэг бүлэг" байгуулжээ

УИХ-ын нэр бүхий гишүүд УИХ-д “Авлигын эсрэг бүлэг”  байгуулжээ. Тодруулбал УИХ-ын гишүүн Ж.Сүхбаатар санаачлан, нэр бүхий гишүүдийн хамт авлигын эсрэг эрх зүйн орчныг боловсронгуй болгох, хуулийн биелэлтэд хяналт тавих, холбогдох бусад байгууллагатай хамтран ажиллаж, дэмжлэг үзүүлэхээр “Авлигын эсрэг бүлэг” байгуулан ажиллахаар болсон байна.

“Транспэрэнси интернэшнл” байгууллага 2020 оны авлигын төсөөллийн индексийг өнгөрсөн нэгдүгээр сарын 28-ны өдөр олон нийтэд зарласан. Энэ удаагийн жагсаалтад Монгол Улс 111 дүгээр байрт жагссан юм.

2020 оны Авлигын төсөөллийн индексийн дүнгээс авлига нь КОВИД-19 цар тахлын эсрэг арга хэмжээг үр дүнгүй болгож, улс орнуудын ардчиллыг ухрааж, дэлхий даяарх цар тахлын эсрэг тэмцлийг удаашруулж байна гэж дүгнэсэн байна гэж УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс мэдээлэв. 

 


Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)