Талбайн теннсиний “Их дуулга” цувралд багтдаг Австралийн нээлттэй тэмцээний эрэгтэй ганцаарчилсан төрлийн аваргын төлөөх тоглолт дөнгөж сая дууслаа. Шигшээ тоглолтод тэмцээний найман удаагийн аварга Сербийн Новак Жокович ОХУ-ын залуу теннисчин Данийл Медведевийг 7:5, 6:2, 6:2-оор хожиж, тус тэмцээнд ес дэх удаагаа түрүүлэв.

Тоглолтын өмнө Д.Медведев сүүлийн 20 тоглолтдоо дараалж хожсон, тэр дотор чансааны эхний 10 тоглогчтой 12 тоглож бүгдэд нь хожсон супер амжилттай байсан бол Н.Жокович найман удаа түрүүлсэн, финалд шалгарсан л бол хожигдож үзээгүй гэсэн үзүүлэлттэйгээр тулсан. Хоёр тамирчин эхний үед ширүүн өрсөлдөөн үзүүлсэн бол түүнээс хойш Н.Жокович илт илүүрхсээр хожиж, тэмцээнд түрүүлснээс гадна хоорондын ялалт, ялагдлын харьцаагаа 4:3 болгон илүү гарч чадсан юм.

Тэд 2017 онд хоёр тоглоход Н.Жокович хоёр хожсон бол 2019, 2020 онд дөрөв тоглож гуравт нь орос залуу хожоод байсан юм.

Новак Жокович Австралийн нээлттэй тэмцээнд ес /2008, 2011, 2012, 2013, 2015, 2016, 2019, 2020,2021/, Францын нээлттэй тэмцээнд нэг /2016/, Уимблдонд тав, /2011, 2014, 2015, 2018, 2019/, АНУ-ын нээлттэй тэмцээнд гурван удаа /2011, 2015, 2018/ түрүүлээд байна.