АНЭ улсын Ерөнхий сайд, Дубай хотын захирагч Шейх Мухаммед ибн Рашид аль Мактумын охин, гүнж Шейха Латифа бинт Мохаммед ибн Рашид аль Мактум Их Британид сураггүй алга болоод жил гаруйн нүүр үзэж байгаа билээ. Алга болсон гүнжийн найз, Тийна Жаухиайнен Британийн хатан хаан II Елизаветад хандаж, мөрдлөгөд нөлөө үзүүлэхийг хүсжээ.
Тэрээр хатан хаанд илгээсэн нээлттэй захидалдаа охиноо хорлосон хэмээн буруутгагдаад буй Шейх Мухаммед ибн Рашидын үйлдлийг баталж, Латифа болон эгч Шамса нарын тусын тулд мөрдлөгөд нөлөөлөн гүнжийг ядаж амьд гэж батлах баримт гаргаж өгөхийг хүсжээ.

Шамса, Латифа аль Мактум.
Тийна Жаухиайнен Латифа гүнжтэй 2010 онд Дубай хотноо танилцаж нөхөрлөсөн бөгөөд 2018 онд гэрээсээ зугтахад нь тусалж байсан юм. Латифа гүнж завь хөлөглөн зугтсаныхаа дараа Энэтхэгийн эрэг орчмоос Энэтхэг, АНЭ-ын тусгай албадад баривчлагдсанаасаа хойш сураггүй алга болсон юм. Үүний өмнө Латифагийн эгч, эх өөртэй Шамса мөн гэрээсээ зугтаж Лондонд очоод байхдаа АНЭ-ын тусгай албаныханд хулгайлагдсан юм.