Катар 2022 хөлбөмбөгийн ДАШТ-ийн Азийн бүсийн сонгон шалгаруулах тэмцээний хүрээнд явагдах Тажикистан Монголын шигшээ багуудын тоглолт ирэх сарын 25-нд товлогджээ. Тажикистаны хөлбөмбөгийн холбооноос энэ талаар мэдээллээ.
Коронавирусийн шалтгаант цар тахлаас болж Азийн хөлбөмбөгийн холбоо сонгон шалгаруулаалтын ихэнх тоглолтыг зургадугаар сар хүртэл хойшлуулсан. Харин Тажикистан, Монголын тоглолт ийнхүү наана, товлосон хугцаандаа явагдахаар болж байна. Хоёр баг Азийн бүсийн сонгон шалгаруулах тэмцээний F хэсэгт багтсан юм.