НӨАТ-ын урамшууллын 2021 оны хоёрдугаар сарын сугалааны тохирлын нэвтрүүлэг өнөөдөр Боловсрол телевизээр орон даяар шууд цацагдана.
Сугалааны тохиролд оролцохын тулд 2021 оны нэгдүгээр сарын 1-31-ний өдөр хүртэлх хугацаанд худалдан авалт хийсэн цахим төлбөрийн баримтаа системд бүртгүүлсэн байх юм. Иргэд хоёрдугаар сарын 20-ны өдрийн 23 цаг 59 минутаас өмнө худалдан авсан бараа бүтээгдэхүүний баримтаа Цахим төлбөрийн баримтын системд бүртгүүлсэн байх ба НӨАТ-ын урамшууллын сугалаанд хамрагдан азтан болох боломжтой юм.