Нийслэлийн онцгой комиссоос тусгай программ ашиглан нийслэлийн нутаг дэвсгэрт цар тахлын халдвар дэгдэх магадлал өндөр онцгой эрсдэлт бүсүүдийг тодорхойлжээ.
Энэхүү судалгаа, тооцоогоор Чингэлтэй дүүргийн 19 дүгээр хороо халдвар тархах онцгой эрсдэлтэй гэж гарч байсан нь өнгөрсөн 24 цагт батлагдаж, 10 тохиолдол илэрсэн байна. Тиймээс “Нэг хаалга-Нэг шинжилгээ” аян яваад өнгөрсөн ч гэсэн “Өндөр эрсдэлтэй” гэж тогтоогдсон газруудад тусгай баг гарган дахин тандалт оношилгоо явуулах шаардлага гарч болохыг Нийслэлийн Засаг дарга Д.Сумъяабазар анхаарууллаа.