"Ийгл радио 91.1" -ийн онцлох ярилцлагуудаас хүргэж байна. Энэ удаад Үндэсний төв номын сангийн сэргээн засварлагч Г.Ням-Очиртой Монголын бурхны шашны судлал, онцлог түүнийг тойрсон асуудлаар ярилцлаа.
Г. Ням-Очир: Америкийн эрдэмтэн Рүпин "Монголын шинэ үеийн түүх Өндөр гэгээн Занабазараас буюу 1639 оноос эхэлсэн гэж нэгэнтээ хэлсэн байдаг. Нэн тэргүүнд судлах ёстой цаг хугацааны түүх, соёл Өндөр гэгээнээс хойшхи 8 гэгээнээр дамжаад Монголын нэн шинэ үеийн түүх гээд судлагдах ёстой . "Sotheby", "Asia week New York" ,"London auction" д өндөр гэгээний хийцийн бурхадууд маш өндөр үнэтэй зарагдаж байхыг өөрийн нүдээр харж байлаа. Харин 1921 оноос хойш ийм үнэд хүрэх бүтээл одоог хүртэл төрөөгүй л байна....зөвхөн Үндэсний төв номын санд 2 сая гаруй нийтэд дэлгэгдээгүй судлагдаагүй ном судар бичвэрүүд 40,000 орчим танка зураг 8000 орчим цутгуур хөөмөл байна...