2019-2020 оны улирлын “Аваргуудын лиг”-т Туркийг “Истанбул Башакшехир” хэмээх танил бус баг төлөөлсөн билээ. Турк улс хөлбөмбөгийн УАШТ-ээ зохиогоод 61 жил болоход “Галатасарай” (22 түрүүлсэн) , “Фенербахче” (19), “Бешикташ” (15), “Трабзонспор” (6), “Бурсаспор” (1) гэсэн тавхан баг л аварга болж, тэд л Европын тавцанд улсаа төлөөлж оролцдог байсан тул “Истанбул Башакшехир” гэдэг нэр шинэ сонсогдсон хэрэг.
Истанбулаас “тодорсон” энэ баг сүүлийн дөрвөн жилд гэнэт цойлж гурван жил дараалан эхний гуравт (2017, 2019 онд II, 2018 онд III байр) ороод өнгөрсөн жил анх удаа түрүүлсэн юм. “Аваргуудын лиг”-т ороод “Ман Ю”-г буулгаж, ПСЖ-тэй тоглохдоо шүүгчийг арьсны үзэл гаргасан хэмээн тоглолтыг хаяж чамгүй дуулиан шуугиантай дуусгасан. Тэр хэрээр танигдсан ч гэж хэлж болно. Танигдахын хэрээр “Истанбул”-ын үсрэнгүй амжилтын цаана нэг хүний улс төрийн ашиг сонирхол байдаг нь ч тодорхой болсон юм. Бараг 25 жил доод лигт үлгэн салган сажилсан баг гэнэт Т.Эрдоганы намын далбаагаар хийсэн мэт өмсгөлтэй гарч ирж, од тоглогчдыг элсүүлэн, амжилт нь ч өгсөж эхэлсэн байдаг.
Үлгэр жишээ дүүрэг, үлгэр жишээ баг
“Истанбул Башакшехир” баг 1990 онд “Истанбул Бюйюкшехир Беледиеспор” (Истанбул хотын захиргааны спорт клуб) нэртэйгээр анх байгуулагджээ. Түүнээс хойш доод лигүүдэд таваргаж явсан тул энд бичих юм бараг байхгүй. Харин 2014 онд Р.Т.Эрдоганыг дэмждэг долоон бизнесмэн багийг худалдаж авснаар бичүүлэх юмтай болж эхэлсэн байна.
Р.Т.Эрдоган 1990-ээд оноос Истанбулын захирагч байхаасаа Башакшехир дүүргийг тойглож, жишиг дүүрэг болгох ажлыг эхлүүлсэн юм байна. Улмаар Шударга ёс хөгжлийн намыг атган засгийн эрхийг авснаас хойш энэ дүүрэгт хөрөнгө оруулалт цутган одоо эргээд харахад дан лалын шашинтай, чинээлэг иргэд оршин суудаг Истанбулын өнгөлөг хэсэг нь болгож чаджээ. Гэхдээ Р.Т.Эрдоганы хүссэн Башакшехир шашинлаг, хөрөнгөлөгөөс гадна хөлбөмбөгөөр “амьсгалдаг” байх ёстой. Ерөнхий сайдын дэмжлэгийг үргэлжлүүлэн хүртсэн Башакшехир цэцэглэн хөгжсөөр хотын хамгийн алдартай дүүрэг
болох Бешикташийг гүйцэхэд гагцхүү хөлбөмбөгийн баг л дутуу болов. Энэ дутууг харин “Истанбул Башакшехир” төсөл нөхөх учиртай байжээ.
Багт гурав дахь удаагийн иж бүрэн шинэчлэл хийсний дараа цэнхэр-улбар шар өнгөний хослол бүхий өмсгөлтэй өнөөгийн “Истанбул Башакшехир” баг бий болов. Энэ өнгө нь Эрдоганы Шударга ёс, хөгжлийн намын брэнд өнгө аж. Шинэ эзэд нь “Истанбул Башакшехир” багийг компанийн зохион байгуулалтаар ажиллуулж, гишүүний татвартай болгон ерөнхийлөгчийн сонгуулийг заавал хийж байх горимд шилжүүлэв. Ид үе нь өнгөрсөн ч ур чадвар нь хариагүй Мартин Шкртел, Робиньо, Арда Туран, Гаэль Клиши, Демба Ба, Александр Епуряну зэрэг тоглогчдыг чөлөөт агентын хувиар элсүүлж, авьяаслаг залууст чадвар туршлагыг нь эзэмшүүлэх бодлогыг амжилттай хэрэгжүүллээ. Залуухан Женгиз Ундерыг таван сая еврогоор авч тодруулаад дараа жил нь “Рома”-д 14 саяар зарсан нь үүний жишээ.
Залуу нас, туршлагаас гадна чанартай дундажуудаар үлдсэн зайгаа дүүргэж тун ч дажгүй багийг босгож чаджээ. “The Blizzard Turkiye” сонины редактор Бора Ишья “Истанбул Башакшехир” багийн менежментийг маш өндрөөр үнэлж “Галатасарай”, “Фенербахче”, “Бешикташ”-ийн сэлгээнд ч сууж чадахгүй хөлбөмбөгчдөөр хүчтэй баг бүрдүүлсэн” хэмээн бичиж байв.
Туркт үүссэн улс төрийн нөхцөл байдалтай холбоотойгоор “Истанбул Башакшехир”-т “Хамгийн эв нэгдэлтэй хөгжөөн дэмжигчидтэй баг” гэсэн имиж нэмэгдлээ. Истанбулын ТОП-3 багийн хөгжөөн дэмжигчид хөлбөмбөгийн хөгжөөн дэмжигчдийг паспортжуулахыг эрс эсэргүүцэж, Эрдоганыг эсэргүүцсэн жагсаал цуглаанд идэвхтэй оролцож байхад ганц “Истанбул”-ын фанатууд сугарч үлджээ. Багийн фэн клубын төлөөлөгч Бурак Бильгли “Бид өрсөлдөгчөө хүндэлдэг, шударга, эелдэг хүмүүс. Талбай дээр ч, талбайн гадна ч хүчирхийллийг тэвчихгүй” гэсэн аж. Эрх баригчдын хувьд маш таатай байр суурь. Р.Т.Эрдоганы улс төрийн төсөл гэдгийг нь баталсан ч гэж хэлж болно. Үүнийг батлах өөр олон баримт бий. Гэхдээ түр хойш тавиад зарим нэг сонирхолтой тоо баримтууд дурдъя. Багийн албан ёсны фэн клубт 1453 гишүүн харьяалагддаг аж. Тэд лигтээ хамгийн бага үзэгчтэй бөгөөд аварга болсон өнгөрсөн улиралд хүртэл гэрийн тоглолтод нь дунджаар 3000 гаруй хөгжөөн дэмжигч ирдэг байжээ. Бараг хоосон цэнгэлдэхэд өрсөлдөгчөө хүлээж авч хожсоор Туркийн Суперлигт түрүүлсэн гэж хэлж ч болох юм. Гэтэл өнөөх “Бешикташ” тэргүүтэй хөршүүд нь 25-28 мянган хүнтэй цэнгэлдэхэд тоглодог байна.
Энэ улиралд “Истанбул Башакшехир” багийн тоглолтыг дунджаар 2892 хүн үзэж байхад “Фенербахче”-гийнх 38 000, “Галатасарай” 34 000 гаруй, “Бешикташ” 28 000 орчим байна.
Р.Т.Эрдоганы гэр бүлийн хувийн эмч, Туркийн Эрүүл мэндийн сайд аж. Бусад ивээн тэтгэгч нь “Turkish Airlines” зэрэг төрийн өмчит компаниуд бөгөөд талх нарийн боовны “Halk Ekmek” компани Арда Тураныг авчрах мөнгийг гаргасан байх жишээтэй. Хэдий тийм ч баг Ерөнхийлөгчтэй холбоотой гэх бүх яриаг эсэргүүцдэг аж. Багийн Ерөнхий захирал Мустафа Эрогут нь “The Athletic”-т өгсөн ярилцлагадаа “Бидэнд Ерөнхийлөгчтэй ямар ч шууд холбоо байхгүй. Багт Р.Т.Эрдогантай ойр хүмүүс бий, танихгүй хүмүүс ч байдаг. Манай багийг үзэн ядаад байгаа нь амжилтаас л болж байгаа юм. Эхний гурван жилд биднийг даруухан төсвөөр дажгүй баг босгосон гээд бүгд магтдаг байлаа. Харин аваргын өрсөлдөөнд орж ирэхэд байдал өөрчлөгдсөн. Манай ивээн тэтгэгчдийн дунд улсын, хувийн компани аль, аль нь бий. Яг л Туркийн бусад багуудтай адил. Биднийг улсын мөнгөөр цэнгэлдэх бариулсан гэж шүүмжилдэг. Гэтэл энэ улсын өөр 25 баг улсаар цэнгэлдэхээ бариулсан юм шүү дээ” хэмээн өгүүлжээ. Дашрамд дурдахад, улсын мөнгөөр бариулсан гээд байгаа тэрхүү 17 000 хүний суудалтай цэнгэлдэхийнх нь нээлтийн тоглолтод Р.Т.Эрдоган өөрөө оролцож 12 дугаарын өмсгөлтэй тоглон хет трик хийжээ. Тэрээр Туркийн 12 дахь Ерөнхийлөгч юм.
“Истанбул” баг өнгөрсөн улиралд “Аваргуудын лиг”-т тоглож, “МанЮ”-г буулгаж анхны ялалтаа байгуулсан.
Хэдий үзэгч цөөтэй, эрх баригчидтай холбоотой гэж хардагддаг ч цаашдаа улам ч өндөр амжилтын төлөө зүтгэх эрмэлзэл дүүрэн байна. Угаас Туркт жижиг багууд дээш гарч ирэх орон зай маш хомс, шинээр байгуулагдсан ямар ч баг одоо “Истанбул Башакшехир” туулж байгаа бэрхшээлийг туулах байсан нь дамжиггүй. Туркийн хөлбөмбөгийн тухай “Тамд тавтай морил” хэмээх ном бичсэн Жон Макманус “Энэ бол хөгжөөн дэмжигчдийн 90 хувь нь “Бешткташ”, “Фенербахче”, “Галатасарай” гэсэн гуравхан багийг дэмждэг улс гэдгийг мэдэх хэрэгтэй. Энэ хувь хэмжээг өөрчлөхөд ямар ч багт хэцүү байх нь ойлгомжтой” хэмээн хэлсэн нь бий. Тэгэхээр энэ гуравтай эн тэнцүү, илүү баг байгуулахад хөгжөөн дэмжигчээс ч илүү зүйл хэрэгтэй болох нь мэдээжийн хэрэг.
Тэргүүн нь Р.Т.Эрдоганы хамаатан, ивээн тэтгэгчид нь эрх баригчидтай холбоотой
Багийг долоон бизнесмэн нийлж эзэмшдэг гэж дээр хэлсэн. Тэд багийн Захирлуудын зөвлөлийг бүрдүүлдэг бөгөөд тэргүүн Гексель Гумушдаг нь Р.Т.Эрдоганы ойрын хүн. Тэрээр 2016 оны бүтэлгүйтсэн төрийн эргэлтийн үеэр Стамбулд Ерөнхийлөгчийн байр суурийг хамгаалж итгэгдсэн нэгэн аж. Тэр бүү хэл эхнэр нь Р.Т.Эрдоганы эхнэрийн хамаатан гэнэ.
Гол ивээн тэтгэгч “Медиполь” (эрүүл мэндийн үйлчилгээний компани) нь ч Р.Т.Эрдогантай шууд хамааралтай. Эзэмшигч Фахреттин Кожа гэгч нь Р.Т.Эрдоганы гэр бүлийн хувийн эмч, Туркийн Эрүүл мэндийн сайд аж. Бусад ивээн тэтгэгч нь “Turkish Airlines” зэрэг төрийн өмчит компаниуд бөгөөд талх нарийн боовны “Halk Ekmek” компани Арда Тураныг авчрах мөнгийг гаргасан байх жишээтэй. Хэдий тийм ч баг Ерөнхийлөгчтэй холбоотой гэх бүх яриаг эсэргүүцдэг аж. Багийн Ерөнхий захирал Мустафа Эрогут нь “The Athletic”-т өгсөн ярилцлагадаа “Бидэнд Ерөнхийлөгчтэй ямар ч шууд холбоо байхгүй. Багт Р.Т.Эрдогантай ойр хүмүүс бий, танихгүй хүмүүс ч байдаг. Манай багийг үзэн ядаад байгаа нь амжилтаас л болж байгаа юм. Эхний гурван жилд биднийг даруухан төсвөөр дажгүй баг босгосон гээд бүгд магтдаг байлаа. Харин аваргын өрсөлдөөнд орж ирэхэд байдал өөрчлөгдсөн. Манай ивээн тэтгэгчдийн дунд улсын, хувийн компани аль, аль нь бий. Яг л Туркийн бусад багуудтай адил. Биднийг улсын мөнгөөр цэнгэлдэх бариулсан гэж шүүмжилдэг. Гэтэл энэ улсын өөр 25 баг улсаар цэнгэлдэхээ бариулсан юм шүү дээ” хэмээн өгүүлжээ. Дашрамд дурдахад, улсын мөнгөөр бариулсан гээд байгаа тэрхүү 17 000 хүний суудалтай цэнгэлдэхийнх нь нээлтийн тоглолтод Р.Т.Эрдоган өөрөө оролцож 12 дугаарын өмсгөлтэй тоглон хет трик хийжээ. Тэрээр Туркийн 12 дахь Ерөнхийлөгч юм.
“Истанбул” баг өнгөрсөн улиралд “Аваргуудын лиг”-т тоглож, “МанЮ”-г буулгаж анхны ялалтаа байгуулсан.
Хэдий үзэгч цөөтэй, эрх баригчидтай холбоотой гэж хардагддаг ч цаашдаа улам ч өндөр амжилтын төлөө зүтгэх эрмэлзэл дүүрэн байна. Угаас Туркт жижиг багууд дээш гарч ирэх орон зай маш хомс, шинээр байгуулагдсан ямар ч баг одоо “Истанбул Башакшехир” туулж байгаа бэрхшээлийг туулах байсан нь дамжиггүй. Туркийн хөлбөмбөгийн тухай “Тамд тавтай морил” хэмээх ном бичсэн Жон Макманус “Энэ бол хөгжөөн дэмжигчдийн 90 хувь нь “Бешткташ”, “Фенербахче”, “Галатасарай” гэсэн гуравхан багийг дэмждэг улс гэдгийг мэдэх хэрэгтэй. Энэ хувь хэмжээг өөрчлөхөд ямар ч багт хэцүү байх нь ойлгомжтой” хэмээн хэлсэн нь бий. Тэгэхээр энэ гуравтай эн тэнцүү, илүү баг байгуулахад хөгжөөн дэмжигчээс ч илүү зүйл хэрэгтэй болох нь мэдээжийн хэрэг.