Улсын онцгой комиссын зүгээс Коронавируст халдварын тархалтын нөхцөл байдлын талаар мэдээлэл хийж байна. Нэг өрх-нэг шинжилгээний явцын талаар ХӨСҮТ-ийн тандалт судалгааны албаны дарга мэдээлэл өглөө.

ХӨСҮТ болон бусад лабораториос нийт 40 мянган хүнд шинжилгээ хийснээс 49 хүнээс халдварын тохиолдол илэрсэн байна. Үүний 10 тохиолдол нь Нэг өрх-Нэг шинжилгээний явцад илэрчээ.

Сүүлийн 24 цагийн дотор 25 хүн эмнэлгээс гарчээ.  Улсын хэмжээнд 2493 тохиолдол бүртгэгдсэний 72,3 хувь эдгэрчээ.

Улаанбаатар хотод-1,654 /сүүлийн 24 цагт 49 тохиолдол нэмэгдэв/

Орхонд-25 Архангайд-3 Сэлэнгэд-217 Дархан-Уулд-45 Говьсүмбэр-4 Дорноговь-32 тохиолдол тус тус бүртгэгдээд байна.