28 хүнээс Ковид19 илэрч, нийт батлагдсан тохиолдол 2444 боллоо

Коронавируст халдварын нөхцөл байдлын талаар холбогдох албаныхан мэдээлэл хийлээ. Энэ үеэр ХӨСҮТ-ийн Тандалт судалгааны албаны дарга А.Амбасэлмаа "Хоёрдугаар сарын 16-нд нийт 38409 хүнд шинжилгээ хийхэд 28 хүнээс коронавирус илэрлээ. Өмнө нь батлагдсан тохиолдлуудын ойрын хавьтлуудаас халдвар илэрлээ. "Нэг хаалга-нэг шинжилгээ"-гээр нэг хүнээс халдвар илэрсэн. 

"Нэг хаалга-нэг шинжилгээ"-гээр нийт 27 хүнээс халдвар илэрлээ. Байршлыг танилцуулбал, 

  • БГД-ийн 3, 12, 25 дугаар хороо
  • БЗД-ийн 26 дугаар хороо
  • СБД-ийн 18 дугаар хороо
  • СХД-ийн 7, 39 дүгээр хороо
  • ХУД-ийн 2, 4 дүгээр хороо
  • ЧД-ийн 2, 6, 12 дугаар хороо байна.

Улаанбаатар хотод голомтлон тархсан халдварын тохиолдол 1605 боллоо. Бусад газар 24 цагийн хугацаанд халдвар бүртгэгдээгүй. 24 цагийн хугацаанд 17 хүн эмчлэгдэж эмнэлгээс гарлаа. 

Улсын хэмжээнд нийт батлагдсан тохиолдол 2444 тохиолдол боллоо. Үүнээс 1777 нь эдгэрсэн. Одоогоор нийтдээ 654 хүн эмчлэгдэж байна. Хоёр хүний биеийн байдал маш хүнд байна" гэв. 


Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)