Коронавируст халдварын нөхцөл байдлын талаар холбогдох албаныхан мэдээлэл өглөө. Энэ үеэр ХӨСҮТ-ийн Тандалт судалгааны албаны дарга А.Амбасэлмаа "Нийслэлийн хэмжээнд халдварын тохиолдол нэлээд нэмэгдсэн. Үүнтэй холбоотойгоор "Нэг хаалга-нэг шинжилгээ"-г хийлээ. Энэ шинжилгээнд 109 мянган иргэнийг хамруулахад зургаан хүнээс халдвар илэрсэн. Дөрвөн тохиолдлынх нь ойрын хавьтал таван хүн халдвар авсан байна.
Сүүлийн 24 цагийн хугацаанд нийт 38450 хүнд шинжилгээ хийхэд 58 хүнээс халдвар илэрсэн. Үүний хоёр нь "Нэг хаалга-нэг шинжилгээ"-гээр илэрсэн бол 56 нь өмнө нь батлагдсан тохиолдлуудын ойрын болон дам хавьтал байна.
Дотоодод голомтлон тархсан халдвар тохиолдлын тоо 1839 тохиолдол бүртгэгдсэн. 24 цагийн хугацаанд 29 хүн эдгэрч эмнэлгээс гарлаа.
Монгол Улсын хэмжээнд 2351 тохиолдол бүртгэгдлээ" гэв.
"Нэг хаалга-нэг шинжилгээ"-гээр илэрсэн халдварын тохиолдлуудын байршлыг танилцуулбал,