"Бадма, Чагдар хоёр"-ын найруулагч Найрамдал медаль хүртлээ

Буриадын "Үлэгэр" хүүхэлдэйн театрын уран сайхны удирдагч Эрдэни Жалцановыг Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар  "Найрамдал" медалиар шагнажээ. Шагнал гардуулах ёслол өчигдөр Улаан-Үүд дэх Монгол Улсын Ерөнхий консулын газарт боллоо.

Түүний “Бадма, Чагдар хоёр” богино хэмжээний хүүхэлдэйн кино Буриад зон төдийгүй Монголын үзэгчдийг байлдан дагуулж байгаа билээ. Эрдэни Жалцановын гэр бүлээрээ бүтээдэг энэхүү кинонд 8 настай Э.Янжим охин хоёр ястны аялгаар дуу оруулдаг юм.


Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (1)

  1. Баяр хүргэе.

    0 0 Хариу бичих