Өнөөдрөөс эхлэн энэ сарын 23-ны 06.00 цаг хүртэл нийслэл хотыг гамшгаас хамгаалах бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжүүлээд байна. Энэ хугацаанд олон нийтийн хөдөлгөөнийг 90 хувь хүртэл хязгаарлаж, халдварыг 3-4 дахин бууруулахыг зорьж буй. Хөл хорионы үед бүх гудамж, чиглэлд цагдаа, төрийн албаныхан 24 цаг хамгаалалтад гарна. Хамгаалалтад ажиллаж байгаа төрийн албаныхан гурван ээлжээр буюу найман цагаар ажиллах юм. Харин иргэд зөвхөн гурван чиглэлээр л гэрээс гарах боломжтой. Тодруулбал,
Түүнчлэн хүнсний томоохон зах худалдааны төвүүд энэ сарын 16-ныг хүртэл амрах юм.