Мьянмарт засгийн эрхийг цэргийн хүчээр булаан авсныг эсэргүүцсэн жагсаал дөрөв дэх өдөртөө үргэлжилж байна. Нийслэл Янгон болон хоёр дахь том хот Мандалайд болж буй жагсаалыг цагдаа нар хүчээр тарахаар ус шүршигч хэрэглэжээ. Жагсагчид Аун Сан Су Чиг суллан шударга сонгуулийн зарчмаар сонгогдсон парламентын үйл ажиллагааг хүлээн зөвшөөрөхийг шаардаж буй.