
2020 оны наймдугаар сарын 4-ний өдөр Ливаны нийслэл Бейрут хотын боомтод химийн бодис хадгалж байсан агуулах дэлбэрч 170 гаруй хүн амиа алдан, 6000 хүн шархдсан юм. Дэлбэрэлтийн хүч 4.5 магнитудын газар хөдлөлттэй дүйцэхээр байсан тухай олон улсын агентлагууд тухайн үед мэдээлж байлаа. Ливаны эдийн засагт үлэмж хэмжээний хохирол дагуулсан дэлбэрэлтээс хойш хагас жил өнгөрч байгаа ч гамшиг тарьсан агуулах орчмыг цвэрлэх, сэргээн босгох ажил дундраагүй л байна.

















