Ханх суманд өчигдөр долоон удаа газар хөдөлжээ

Хөвсгөл аймгийн Ханх суманд өчигдөр долоон удаа газар хөдөлжээ.

Тодруулбал, Хөвсгөл аймгийн Ханх сумын Хороо багийн “Адуут” гэдэг газар, “Хөвсгөл нуур” дотор өчигдөр 

  1. 09:52 цагт 3.5 магнитуд, 
  2. 12:20 цагт 4.7 магнитуд, 
  3. 13:54 цагт 4.1 магнитуд,
  4. 14:14 цагт 3.6 магнитуд,
  5. 15:14 цагт 4.7 магнитуд,
  6. 15:50 цагт 3.7 магнитудын хүчтэй газар хөдлөлт болсон тухай Одон орон геофизикийн хүрээлэнгээс Онцгой байдлын газарт мэдээлсэн байна. 

Газар хөдлөлтийн чичирхийлэл сумын төв болон “Хороо” багийн иргэдэд бага зэрэг мэдрэгдсэн, хохирол учраагүй байна. 

Түүнчлэн шөнийн 02:06 цагт тус сумын Хороо багийн “Ходон” гэдэг газар 3.5 магнитудын хүчтэй давтан газар хөдлөлт болсон бөгөөд чичирхийлэл мөн сумын төв болон “Хороо” багийн иргэдэд бага зэрэг чичирхийлэл мэдрэгдсэн, ямар нэг хохирол учраагүй аж. 


Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)