Зөв хооллох таван дүрэм

Гацаараа бүү хоолло

Хэт хатуу дэглэм барих нь хүнийг ганцаардмал болгодог болохыг Корнеллын их сургуулийн судлаачид тогтоожээ. Түүнчлэн ширээ тойрч суугаад, халуун дотно яриа өрнүүлэн хооллох нь сэтгэл зүйн эрүүл мэндэд эерэг нөлөө үзүүлдэг байна. Тиймээс аль болох ганцаараа хооллохоос татгалзаж, хайртай хүмүүстээ цаг гаргаарай.

Өглөөний цай тогтмол уу

Өглөөний цай нь бодисын солилцоог эрчимжүүлнэ. Цусан дахь сахарын хэмжээг тогтмол хэмжээнд байлгана. Өлсөх мэдрэмжийг багасгаснаар өдрийн туршид их идэх эрсдлээс хамгаална. Түүнчлэн даралт ихдэхээс болон харвалтаас 27 хувь, чихрийн шижингээс 20 хувь сэргийлдэг байна.  Мөн өглөөний хоол нь ядаргаа, нозоорсон байдлаас сэргээж эрч хүч өгнө. Гоо сайханд ч сайн нөлөөтэй.

Рестораны хоолноос татгалз

Өдөр бүр рестораны амтлагч, өөх тос ихтэй хоол идсэнээр хоол боловсруулах системд асар их ачаалал үүсдэг. Харин гэртээ хоолоо бэлтгэх нь цаг зав, мөнгийг хэмнэх төдийгүй эрүүл мэндэд ч тустай байх болно.

Ногоогоо их идээрэй

Махан бүтээгдэхүүнийг боловсруулах үед элэг, бөөр, цөсний хүүдий хамгийн ихээр ачаалал авдаг бөгөөд бие организм 24 цагийн турш ажиллаж, фермент ялгаруулах шаардлагатай болдог. Энэ үйл явцыг хөнгөвчлөхийн тулд махыг ногоотой (төмс, эрдэнэ шиш, вандуй, чанасан улаан манжин ба луувангаас бусад) идэх хэрэгтэй.

Хооллох үедээ өөр зүйл бүү сатаар

Хоол идэх үедээ утас, зурагтаа унтраагаад, бүх мэдрэхүйгээ төвлөрүүлэн бага, багаар сайтар зажилж, яаралгүй хооллоорой.  Ингэснээр та бие организмоо сонсож, хэтрүүлэн идэхээс сэргийлнэ.


Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)