Иргэд эрхээ эдэлж эрх баригчдаас хариуцлага нэхсэн, ээлж дараалсан мэдэгдлүүд хөвөрсөн, Засгийн газар огцорч, дараагийн Ерөнхий сайдад нэр дэвшигчийн нэр тодорсон, УИХ-ын гишүүн асан Н.Номтойбаярын хорих ялыг бууруулсан гэх мэтээр ярих, бичих зүйл ихтэй долоо хоног өнгөрлөө. Магадгүй ийм их үйл явдал өрнөсөн долоо хоног Монгол Улсын түүхэнд өмнө нь тохиож байгаагүй биз ээ.
Ийм нэгэн содон долоо хоногт өрнөсөн үйл явдлуудыг долоо хоног тутмын “Үндэстний ТОЙМ” сэтгүүл энэ удаагийн дугаартаа багцалсан юм. Мөн улаанбаатарчууд хэсэгчилсэн хөл хорионы үед хэрхэн амьдарч байгаа, тэдний ашиг, орлого хэрхэн өөрчлөгдсөнийг хөндлөө. Хоёр сар гаруй хугацаанд хаалгаа барьсны эцэст ажиллаж эхэлсэн худалдаа, үйлчилгээний төвүүдийн аж байдал, тэд үйл ажиллагаа явуулж амьдралаа залгуулдаг иргэдийн амьдралд ямар өөрчлөлт гарсныг сурвалжлав.
Түүнчлэн төрийн халамжийг хүртэж, гэртээ “хоригдсон” иргэдийн санхүүгийн сахилга бат, хүүхдүүдийн сэтгэл зүй хэрхэн өөрчлөгдөж байгааг энэ дугаараараа харуулахыг зорилоо. Уншигчид та бүрэн эдгээр болон бусад нийтлэлүүдийг “Үндэстний ТОЙМ” сэтгүүлийн шинэ дугаараас хүлээн авч уншина уу.
