Бямба гарагт ОХУ-ын хотуудад сөрөг хүчний удирдагч А.Навальныйг суллахыг шаардсан жагсаал өрнөлөө. Туйлын хязгаарын Якутск хотоос нарлаг Сочи хүртэл үргэлжилсэн эсэргүүцлийн ажиллагаанд иргэд идэвхтэй оролцож Ерөнхийлөгч В.Путины дэглэмийг эсэргүүцэж байв. ОХУ-ын 122, гадаадын 78 хотод жагсаал болсон тухай хэвлэлийн агентлагууд мэдээлж байна. Эдгээрээс нийслэл Москва хот болон Санк Петербургт өрнөсөн жагсаал цагдаагийн ширүүн эсэргүүцэлтэй тулгарчээ. Москва хотод зөвшөөрөлгүй жагсаалд оролцсон хэргээр олон зуун хүнийг баривчлан саатуулаад байна.

Путины эсрэг