Дональд Трамп АНУ-ын Ерөнхийлөгчийн хувиар сүүлийн удаа Цагаан ордны хаалгаар гарлаа. Трампын гэр бүлийг тусгай нисдэг тэргээр Мэрилэнд мужийн Эндрюс баазад хүргэнэ, Цэргийн баазад Трамп үдэлтийн ёслолоо хийж үг хэлэхээр зэхэж байгаа юм. Цагаан ордноос явахынхаа өмнө тэрээр сэтгүүлчидтэй товч ярилцаж, бүрэн эрхийнхээ хугацаанд олон зүйлийг хийж амжуулсан гээд тэргүүн хатагтай Меланиа бид хоёр Америкийн ард түмэнд хайртай гэжээ.

Цэргийн баазд болох үдэлтийн ёслолын дараа тэрээр Флорида руу Мар-а-Лаго амралтын газар руу нисэх болно. Трамп төрийн эрхийг шилжүүлж буй Жо Байдены тангараг өргөх ёслолд оролцохгүй.