Ерөнхий сайд нэр бүхий сайд нарын чөлөөлөгдөх хүсэлтийг хүлээн авав

Монгол Улсын Шадар сайд Я.Содбаатар, Эрүүл мэндийн сайд Т.Мөнхсайхан нар өнөөдөр үүрэгт ажлаасаа чөлөөлөгдөх хүсэлтээ Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүхэд гаргав.

Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн 23.1.2-т “Засгийн газрын гишүүнийг Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 101 дүгээр зүйл, Монгол Улсын Ерөнхийлөгчийн тухай хуулийн 12 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт тус тус заасны дагуу Улсын Их Хурал, Ерөнхийлөгчид танилцуулсны үндсэн дээр томилж, чөлөөлж, огцруулна.” гэж заасан байдаг.

Энэ хуулийн дагуу Ерөнхий сайд эцсийн шийдвэрийг гаргана гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтсээс мэдээллээ.


Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (2)

  1. Залуу сойдыг болохгуй , урмыг нь хугалахаар ууцыг нь хугал гэж . Э М салараа мэдээд ъбайгаа хүү шүү ,Харалган нүдээ нээгээрэй

    0 0 Хариу бичих
  2. Sumyabazar hariuzlaga huleeh estoi.

    0 0 Хариу бичих