УОК-ын дарга Я.Содбаатар, ЭМ-ийн сайд Т.Мөнхсайхан нар албан тушаалаасаа огцрохоо мэдэгдлээ
"Өргөө" амаржих газарт төрсөн эх, нярайг ХӨСҮТ рүү шилжүүлэхдээ хүнлэг бус хандаж, дүрэм, журам зөрчсөн хүмүүс, холбогдох албан тушаалтнуудад хариуцлага тооцохыг иргэд шаардаж, жагслаа. Тэгвэл УОК, Засгийн газраас холбогдох албан тушаалтнуудад хариуцлага тооцох талаар хэлэлцжээ. Харин УОК-ын дарга Я.Содбаатар, Эрүүл мэндийн сайд Т.Мөнхсайхан албан тушаалаасаа огцрох болсноо мэдэгдэв.
Энэ талаар УОК-ын дарга Я.Содбаатар "УОК-ын удирдлага огцорч байна. Өчигдөр болсон үйл явдалд гүнээ харамсаж байна. Нийт ард иргэдээсээ уучлалт хүсэж байна. Хариуцлагатай алба хариуцуулсан Ерөнхий сайд, нийт ард иргэдээсээ уучлалт хүсэж байна. Хариуцуулсан ажлыг чин сэтгэлээсээ гүйцэтгэлээ. Цар тахлыг дотооддоо 10 сар алдаагүй. Үүний таван сар нь шинэ Засгийн газрын ажил байлаа. Цар тахалтай тэмцсэн миний, манай багийн тэмцэлд стратегийн алдаа гараагүй гэдгийг хэлье. Харин гүйцэтгэлийн алдаа гарлаа. Бүх нийтийн цар тахал болоогүй. Тун удахгүй вакцин оруулж ирнэ. Шадар сайдын албанаас огцорч буй өргөдлөө Ерөнхий сайдад өгч байна" гэлээ.
Мөн энэ үеэр Эрүүл мэндийн сайд Т.Мөнхсайхан "Ард иргэдээ цар тахлаас хамгаалах ажилд хоёргүй сэтгэлээр ажиллалаа. Бүхий л хүчээ дайчлан ажиллалаа. Эрүүл мэндийн сайдын хувьд албан үүргээсээ чөлөөлөгдөх хүсэлтээ уламжилна" гэсэн юм.
Сок 1 сарын өмнө
Мөн Содбаатар дарга ажлаа сайн хийж байгаа шүү дээ уул нь бол
0 0 Хариу бичихСок 1 сарын өмнө
ЭМСайдыг албан тушаалд нь үлдээх хэрэгтэй
1 0 Хариу бичихПоп 1 сарын өмнө
Мөнхсайхан бууж хэзээч болохгүй.....одоо биш
1 0 Хариу бичихЗочин 1 сарын өмнө
Хүрэлсүх сайдыг овоо эр юм байх гэсэн хэдэн балай авгай нарын сошиал пост коммент уншиж ажилаа хийдэг юм уу? Сайд нараа ингэж хэдэн хөлсний жагсагчид жагсаал хийсний төлөө халаа солио хийх гэж ийм аймхай хүн төр барихгүй ээ
0 0 Хариу бичихHuslen 1 сарын өмнө
Hariutslagiig sarangerel bolon sodbaatar mun urguu amarjih gazriin shiidver gargagchid l uureh ystoi shuu munhsaihan ogtsoroh ysgui ternii otond sumyabazar suudla tavij ug
0 0 Хариу бичихIrgen 1 сарын өмнө
Sumyabazar yagaad urgudluu uguhgui Bain a ve.
0 0 Хариу бичихИргэн 1 сарын өмнө
Сарангэрэл сугарч үлдээд аар салбарт сайдаар үлдэх хэрэгтэй хүн мөн үү.Гараагүй короногийн төлөө попорч бэлтгэл хангагдсан гэж ард түмнийг хуурч одрн сач төгрөгийн шахааны оношлуур оруулж ирж гадаад дотоодод ард түмниыг зовоож бизнёс орлогыг нь хааж айлгаж хэвлэл мэдээллээр айлган сүрдүүлж Эмя ыг самраад явсан авгай огцрох хэрэгтэй
2 0 Хариу бичихзочин 1 сарын өмнө
Содбаатарыг зайлуулах нь зөв угаасаа чадваргүй, шийдвэргүй эргэж буцамтгай, хурдгүй, ажил хийх гэхээсээ зөвхөн илт алдаа гаргачихгүйг хичээн өдөр өнгөрөөж байсан нь нууц биш, харин Мөнхсайханы хувьд бол түрүүчийн сайд Сарангэрэлээс цар тахалд ямар ч бэлтгэлгүй, ялзарсан эрүүл мэндийн систем өвлөж авсан л хүн, гол хариуцлага хүлээх ёстой хүн нь Сарангэрэл
1 0 Хариу бичихёёё 1 сарын өмнө
Тэр ОБайдлын дарга шиг дуракыг бас огцруулаачээ
1 0 Хариу бичихИргэн 1 сарын өмнө
ЗГ шудрага зарчимч сайн ажиллаж байна?! Содбаатарын хувьд үйлийн үрээ эдлэж байгаа нь энэ?!… хүнийг нөхрөөр нь шинждэг Монгол уламжлал бий?! ИНЕГ-ын дарга Л.Бямбасүрэн гэдэг луйварчинтай нийлж сүрэглэн амьдарсныхаа горыг амсаж байгаа чинь энэ байхаа?! Муу юм модон улаатай гэж үүнийг л хэлдэг байх?!… ЗГ дариухан ИНЕГ-ыг цэвэрлэхгүй бол ямарч үнээр төлж барашгүй юм болох вийдээ?! Халтар сайд ч анхаарах хэрэгтэй дээ?!…
0 0 Хариу бичихЗочин 1 сарын өмнө
2 өдөр эх нярай хоёр яриулж хонууллаа. эмнэлэгт гоц халдвартын ганц өрөө баймаар юм
0 0 Хариу бичихзочин 1 сарын өмнө
Энэ 2 сайн ажилласан.Доод нөхдүүд алдаа гаргасан.Тэр нөхдүүдийг халах.Эрүүл мэндийн сайд залууг гарч байгаад харамсч бна.Шинэ арга барилаар бага хугацаанд олон ажил эхлүүлсэндээ.Содбаатарыг мөнхсайхныг солилоо.Иаргаашнаас короно алга болох байх.гэж найдъя.Энэ залуучууд сайн ажилласан шүү.
1 0 Хариу бичихZochin 1 сарын өмнө
NEM iin darga Tumurbaatar ogtsroh estoi.Niisleliin emelguuded garch baigaa aldaa zavharliig Tumurbaatar hariutslagiig huleeh estoi.Yagaad buh hariutslagaas Tumurbaatar nuugdaj hotsordog ym be? Hotiin darga ta ard tumend hariulnuu?
2 1 Хариу бичихТа 2 муу ажиллаа. 1 сарын өмнө
Хэтэрхий хувийн сонирхолтой юм
0 0 Хариу бичих