Эх, нярайг "Өргөө" амаржих газраас ХӨСҮТ рүү шилжүүлэхдээ хүнлэг бус хандсан хүмүүс, холбогдох албан тушаалтнуудад хариуцлага тооцохыг шаардаж буй. Харин УОК, Засгийн газар уг асуудлыг өнөөдөр хэлэлцэж, холбогдох албан тушаалтнуудад хариуцлага тооцохоор болжээ. Энэ талаар 19.00 цагаас УОК, Засгийн газрын гишүүд мэдээлэл хийхээр болсон байна. Мэдээллийг Eagle news телевиз, Eagle.mn сайт, Eagle news фэйж хуудсаар шууд дамжуулан үзүүлнэ.