АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп нэгдүгээр сарын 6-ны цуглаан дээр үг хэлсний дараа түүнийг дэмжигчид АНУ-ын конгрессийн байрыг дайран эзэлсэн юм. Үймээний улмаас таван хүн амь үрэгдэж, Төлөөлөгчдийн танхим Трампын импичментын тухай асуудлыг сүүлийн гурван жилийн дотор хоёр дахь удаагаа гарган тавив. Энэ үйл явдлыг дэлхийн томоохон сэтгүүлүүд нэр хуудсандаа хэрхэн зураглав.
Newsweek, АНУ
"Түгшүүр. Ерөнхийлөгч Трамп онцгой бүрэн эрхтэйд цэргийнхэн түгшиж байна"
Charlie Hebdo, Франц
"Аугаа ерөнхийлөгч болоход долоо хоног гаруйхан"
The Guardian Weekly, Их Британи
"Түүний төгсгөлийн хөшиг. Дональд Трампаас Америкт өгсөн сүүлийн бэлэг"
The New European, Их Британи
Ардчилал (англи үгийг санаатайгаар алдаатай бичээд дунд нь mock — "инээд доог" гэсэн үгийг онцолжээ)
Der Spiegel, Герман
"Трампын арми. Халуурсан. Өвчтэй. Аюултай. Ерөнхийлөгч хэрхэн самууны удирдагч болов"
New Statesman, Их Британи
"Америкийн иргэний дайн. Дөхөж яваа трампизмтай тэмцэх тэмцэл"
Maclean's, Канад
"Америкийн хар дарсан зүүд "
The Economist, Их Британи
"Трампын өв. Гутамшиг ба боломж"
Time, АНУ
"Ардчилал аюулын дор"
The Spectator, Их Британи
"Технологийн ноёрхол. Цахиурын хөндий өөрийн засаглалаа цаашид нууж чадахгүй боллоо"
Mother Jones, АНУ
"Чи халагдсан"
Вашингтоны хэрэг явдлын дараа Twitter Дональд Трампын хаягийг хаалаа.