Японы Toyota компани энэ жилийн наймдугаар сард Toyota Land Cruiser 300 загварын угсралтыг эхлэхээр төлөвлөж байна. Урьдчилсан мэдээгээр уг загварт шинээр тусгайлсан рам нэмэлгүй TNGA (Toyota New Global Architecture) платформд суурилан бүтээх гэнэ. Машины урт өмнөх загвараас 20 мм-ээр нэмэгдэн 4970 мм, өргөн нь 5 мм-ээр нэмэгдэн 1985 мм хүрэх юм.
Мөн уг автомашин 3,5 литрийн эзэлхүүнтэй 415 морины хүчтэй турбо хөдөлгүүрээр тоноглогджээ. 3,3 литрийн эзэлхүүнтэй турбо хөдөлгүүртэй хувилбарын зэрэгцээ хибрид хөдөлгүүртэй загварыг ч санал болгож байна. Үүнд 3.5 литрийн хөдөлгүүр дээр нь цахилгаан мотор нэмэн хүчин чадлыг нь 480 морины хүчтэй болгосон байна.
Өнгөрсөн оны арваннэгдүгээр сарын 20-нд Өмнөд Африкийн SVI компани Toyota Land Cruiser 79 Series пикапын хуягт хувилбарыг бүтээснээ зарлан Max 3 гэж нэрлэсэн юм.