УИХ-ын чуулганы хуралдаанаар Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийг товлон зарлах, санал авах өдрийг тогтоох төслийг хэлэлцэн баталлаа. Төсөлд Ерөнхийлөгчийн сонгуулийг 2021 оны зургаадугаар сарын 9-нд явуулахаар тусгасан юм.

Түүнчлэн Ерөнхийлөгчийн сонгуультай, УИХ-ын гишүүний нөхөн сонгуулийг хамт явуулах талаар ярилцаж буй. Тэгвэл Ерөнхийлөгчийн сонгууль, нөхөн сонгуулийг хамт явуулбал, хууль зөрчинө гэдгийг УИХ-ын зарим гишүүн хэлж байв. Энэ талаар судлахыг УИХ-ын дарга ажлын хэсгийнхэн даалгасан юм.