Өнөө үдэш албан тушаалаа хүлээлгэн өгөх Ерөнхийлөгч Дональд Трамп холбоотнуудтайгаа улс төрийн шинэ нам байгуулах талаар ярилцсан тухай The Wall Street Journal ойрын эх сурвалжаас эш татан мэдээллээ. Сонинд бичсэнээр Трамп шинэ намаа "Эх орончдын нам" гэж нэрлэхийг хүсэж байна. Мөн шинэ нам байгуулахад санхүүгийн томоохон хөрөнгө оруулалт шаардагдана гэж тэмдэглэжээ. Трамп олон тооны дэмжигчидтэй бөгөөд тэд засгийн эрхэнд гарахаас нь өмнө Бүгд найрамдах намын улс төрд оролцдоггүй байсан юм. Дональд Трампын Бүгд найрамдахчуудтай харьцах харьцаа эрс муудсаныг энд тэмдэглэх хэрэгтэй. АНУ-ын Сенат дахь Бүгд найрамдахчуудын удирдагч Митч МакКоннелл нэгдүгээр сарын 6-ны өдөр Вашингтонд болсон үймээнд  өнөөгийн Ерөнхийлөгчийг буруутгасан бол Төлөөлөгчдийн танхим Трампыг бослого дэгдээсэн хэргээр яллах тогтоолыг батлахаар санал хураалт явуулж байв. Конгрессын дээд танхим шинэ Ерөнхийлөгч Жо Байденыг нэгдүгээр сарын 20-нд тангараг өргөсний дараа Трампд хариуцлага тооцох асуудлыг авч хэлэлцэхээр төлөвлөжээ. Хэрэв Сенат импичментийн шийдвэрийг батлавал санал хураалт цаашдаа Трампыг нэр дэвшихийг хориглох болно.