Европын орнуудад энэ өвөл эрс хүйтрэлт бүртгэгдсэн тухай Associated Press агентлаг мэдээлж байна. Өмнөх жилүүдийг бодвол цас ихээр унасны улмаас зам тээврийн осол ч нэмэгджээ. Польш улсад гэхэд л сүүлийн 11 жилийн хугацаанд анх удаа агаарын хэм 28 градусаар буурав. Хэт хүйтний улмаас Варшав хотын төмөр зам цуурч галт тэрэгний хөдөлгөөн зогсжээ.
Тэгвэл Чех улсад –20 градус хүртэл хүйтрэв. Герман, Швейцар их цас хучигдлаа. Германы орон нутгийн замуудыг цасны хүндийг даалгүй унасан мод бутнаас цэвэрлэж байна. Туркийн Истанбул хот цасанд дарагдан тээврийн хөдөлгөөнд тасалджээ.
Өнгөрсөн долоо хоногт Испанид агаарын хэм –20 градус болон одоо ч тэр түвшнээс буухгүй байна.
Энэ цагаар Японд бас хүйтэрч цас их орсон нь хориод хүний аминд хүрчээ.