Меланья Трамп америкчуудад талархлаа илэрхийлэв

Меланья Трамп АНУ-ын тэргүүн хатагтайн хувиар иргэдтэйгээ салах ёслол хийж буй бичлэгээ цахим орчинд байршуулжээ. Энэхүү бичлэгтээ тэргүүн хатагтай хүчирхийллээс татгалзахыг америкчуудад уриалсан байна.

“Хүчирхийлэл олигтой зүйлд хүргэж байгаагүйг үргэлж санаж яваарай. Хүчирхийлэл хэзээ ч шийдэл болж чадахгүй, хэзээ ч зөвтгөгдөхгүй" гэж хатагтай Трамп өгүүлжээ. Тэрээр мөн цар тахалтай тэмцэж байгаа эмч, эмнэлгийн ажилтнуудад талархал илэрхийлээд халдвараар амь үрэгдэгсдийн төлөө эмгэнэн гашуудаж байгаагаа хэллээ. Амь үрэгдсэн цэргийнхэн ба хууль хяналтын газрынханд хүндэтгэлээ илэрхийлэн тэднийг баатрууд гэжээ. Өнгөрсөн дөрвөн жил түүний хувьд мартагдашгүй он жилүүд байсныг Меланья онцолсон байна.


Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)