"Монгол хүний үнэ цэнийг улам алдагдуулж байгааг өчигдрийн үйл явдал дахин баталлаа"

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга цаг үеийн нөхцөл байдалтай холбогдуулан мэдэгдэл гаргажээ. Тэрээр мэдэгдэлдээ “Монголчууд бид хүний эрх, эрх чөлөө, шударга ёс, үндэснийхээ эв нэгдлийг дээдэлж, эх орондоо хүмүүнлэг, иргэний ардчилсан нийгэм цогцлуулан хөгжүүлэхийг эрхэм зорилго болгон Үндсэн хуульдаа тунхагласан байдаг. Гэтэл коронавируст цар тахал гарсан цагаас хойш иргэдийн эрх зөрчигдөх, эрүүл аюулгүй орчинд амьдрах эрхтэй иргэд амь насаа алдах тохиолдлууд тасрахгүй байна. Бодит баримтаас харахад, 2020 оны 11 дүгээр сарын 23-ны өдөр Сэлэнгэ аймгаас тархинд нь цус харвасан 10 настай охин яаралтай эмнэлгийн тусламж авахаар ирсэн ч холбогдох байгууллагуудын хүнд суртлаас үүдэн 3 цагийн турш хүйтэн машинд тусламж хүлээх явцдаа бие нь хүндрэн, ЭХЭМҮТ-д ирсэн ч амь насаа алдсан эмгэнэлтэй үйл явдал болсон. Мөн 2020 оны 12 дугаар сарын 07-ны өдөр 22-ын товчоон дээр ирсэн Архангай аймгийн иргэн 58 настай эмэгтэйн бие нь муудаж, эмнэлгийн туслалцаа авч чадалгүй амь насаа алдсаныг монголын ард түмэн мартаагүй байгаа.

Цар тахлын үед авч хэрэгжүүлж буй бодлого, үйл ажиллагаа бүр иргэдийн амьдралын бодит шаардлагыг хангасан, эцсийн зорилго нь тэдний сайн сайхны төлөө чиглэх ёстой билээ. Гэтэл цар тахлын энэ хүнд цаг үед бид иргэдийн төлөө гэсэн үйл ажиллагааныхаа эцсийн зорилгыг умартан монгол хүний үнэ цэнийг улам алдагдуулсаар байгааг өчигдөр болсон үйл явдал дахин баталлаа.

Монголчууд ёс заншлаа хүндэтгэн дээдэлж, “ээжийг хайрла, хүүхдийг хайрла” гэж үр хойчдоо сургадаг ч идэр есийн хүйтэнд дөнгөж төрсөн эх хүнд хандаж буй хандлага нь нийгэмд бухимдлыг төрүүлээд байна. Энэ бүхнээс харахад, холбогдох байгууллагуудын өнөөдөр явуулж байгаа цар тахлаас сэргийлэх, ард нийтийг урьдчилан сэргийлэх үйл ажиллагаа нь дээд, дунд, доод шатандаа удирдлагын уялдаа тогтолцоо хангалтгүй байгааг харуулж байна.

Дээрх ноцтой асуудлуудад эмч, эмнэлгийн ажилтнуудад хариуцлага тооцох нь чухал биш, харин анхнаасаа коронавируст цар тахлын үед халдвартай эх амаржвал авах арга хэмжээг нарийн боловсруулж тооцоолоогүйд асуудлын гол нь оршиж байна.

Монгол Улсын Үндсэн хуульд заасан хүн бүр эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрхийн баталгааг улам төгөлдөржүүлэхийн тулд цаашид иргэдийн хүсэл сонирхол, тэдний дуу хоолойг сонсож, үйл ажиллагаандаа тусгаж ажиллахыг сануулъя. Монгол хүн бүр эрүүл саруул байж, хүмүүнлэг иргэний ардчилсан нийгэмд айх аюулгүй, ялгаварлал тэгш бус байдлын золиос болохгүй энх тунх амьдрах болтугай” гэжээ. 


Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (5)

  1. Ajlaa noir hoolgui hiij bgaa ajiltnuud buruugui harin dulaan ger uruunduu suugaa ERUUL MENDIIN yamnii turiin nariin said ni hariutsah estoi dandaa ard tumen buruutai bish shuu. Tednii zaavraar l hiij bgaa hunuus shuudee

    0 0 Хариу бичих
  2. Busdiin buruu gej baihaar toriin terguun Uuchlal guih estoi yum bishuu tegvel iluu onoo avna.

    0 0 Хариу бичих
  3. Монголд худлаа ярих, хулгай хийх 2 арай л дэндүү газар авсан бна :(

    0 0 Хариу бичих
  4. Chinii ch gesen buruu bj l baigaa shuudee turiin terguun 1nomeriin hun gedeg chini ene buhend haraa hynalt tavidag anhaaruulga sanamj ugdug hun baidiin bishuu er ni tegeed ymar archaagui unhiagui yos zuigui medleggui hun chanargui humuus ajiltai baidgiig haruulj bna uneheer ajil hiih chadvar dur sonirholtoi neg ni gertee ajilgui utasaa maajaad bj bna yagaad geech tedend turd namd ajildag tanil tal nuuts nuudgai sain ah egch alga bna tedend hahuuli uguh mungu baihgui bna edniig UABZuvlul shiideh uchirtai yum bishuu namdaa uurtuu ashigtai bol yridag ard tumen uls eh ornii tuluu bol hudlaa biyniihee bugsiig uhdag ta nar tur udirdaj chadah uu ali esvel surug huchee unagaah zorilgoor zoriud tiim uildel hiideg humuus bna uu

    1 2 Хариу бичих
  5. Уучлал гуйсан аятай сая эрүүл мэндийн салбарыхан аядлаа. Түүний оронд тэр ээж шинэ төрсөн хүүхдийн биеийн байдлыг олонд мэдээлэх хэрэгтэй. Саяхан Монголын “одууд” хүүхдийн төлөө фонд гэж инээж баясч ард түмний мөнгийг цуглуулсан, тэрнээсээ ядаж өргөө амаржих газар суулгаад авч явдаг тэргэнцэр авч өгвөл сайн сан. Айж цочирдсон хүнийг хөлөөр нь нөмгөн гаргаж байгаа арай л байсан.Монгол ёс, бүгдийг хүүхдийн төлөө нтр гээд их л юм ярьдаг юм билээ. Сүүлийн үед хүчирхийлэл гэж их яриад байх юм билээ, тэрнээс чинь ялгарах зүйл ер алга өө.

    0 0 Хариу бичих